Албан ёсны үйлдвэрийн баталгаа

3 жил эсвэл 100,000 км

Худалдан авалтын эхний 3 жил, эсвэл зам туулалтын эхний 100,000 км — аль нь эхэлж дуусахаас хамаарна.

Хамрагдана

Хөдөлгүүр, хурдны хайрцаг, цахилгааны үндсэн систем болон тэнхлэгийн үйлдвэрийн доголдол.

Хамрагдахгүй

Тос, шүүр, тоормосны наклад зэрэг элэгддэг эд анги.

Тест драйв

Тест драйвын маршрут

Шоурумаас эхлэх энэхүү маршрут нь хотын зам болон хурдны хэсгийг хослуулсан тул та Chery-гийн хүчин чадал, тав тухыг бүрэн мэдэрнэ.

  • 01 · БүртгүүлэхӨөрт тохиромжтой цагаа сонгоно.
  • 02 · ЗөвлөгөөМашины ухаалаг системүүдтэй танилцана.
  • 03 · МэдрэхЖолоодлогоос таашаал авна.
CHERY Tiggo — үдшийн хотын гэрэлд

Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт, хариулт

Хариултаа олж чадаагүй бол утсаар холбогдоно уу.

Албан ёсны дистрибьютор гэж хэн бэ?

Chery брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор Сайн Моторс ХХК ажиллаж байна. Бид Chery автомашиныг албан ёсны эрхтэйгээр импортлон борлуулж, албан ёсны баталгаат сэлбэгийг нийлүүлж, инженер техникийн ажилтнуудад олон улсын стандартын засвар үйлчилгээний сургалт явуулдаг.

Танайхаас авсан автомашинд ямар баталгаа өгдөг вэ?

Манай бүх шинэ автомашин үйлдвэрийн албан ёсны баталгаатай ирдэг. Загвараас хамааран 3 жил эсвэл 100,000 км-ийн баталгаа мөрддөг.

Баталгаат засвар үйлчилгээнд яг юу багтдаг вэ?

Баталгаат хугацаанд хөдөлгүүр, хурдны хайрцаг, цахилгааны үндсэн систем болон тэнхлэгийн үйлдвэрийн доголдлыг засварлах, солих үйлчилгээ багтана. Харин тос, шүүр, тоормосны наклад зэрэг элэгддэг эд анги хамаарахгүй.

Сэлбэг хэрэгсэл бэлэн байдаг уу?

Албан ёсны сервис төвдөө бүх загварын үндсэн болон урсгал засварын оригинал сэлбэгийг тогтмол бэлэн байлгадаг. Ховор нэр төрлийн сэлбэгийг үйлдвэрээс хамгийн богино хугацаанд татан авдаг.

Лизингийн урьдчилгаа болон хугацаа ямар байдаг вэ?

Автомашины үнийн дүнгээс хамаарч урьдчилгаа төлбөр 10%-иас эхэлнэ. Эргэн төлөх хугацааг 96 сар (8 жил) хүртэл сонгож, сарын төлбөрөө уян хатан тохируулах боломжтой.

Тест драйв хийхэд урьдчилж цаг авах шаардлагатай юу?

Шаардлагагүй. Гэхдээ таныг ирэхэд машиныг бэлэн, дараалалгүй байлгах үүднээс вэбсайт эсвэл утсаар урьдчилан цаг захиалахыг зөвлөж байна.

Шоурум

Нарны хороолол, Parko Riveria

БГД, 26-р хороо, Улаанбаатар

  • Даваа–Баасан09:00–21:00
  • Бямба09:00–19:00
  • НямАмарна

Тест драйв · Үнийн санал

Хүсэлт илгээх

Зорилго